Intermittent Fasting-Түр Мацаг барих
Сүүлийн үед их яригдах болсон IF-Intermittent Fasting, монголоор орчуулбал Түр/Тасалданги мацагийн талаар бичье гэж бодлоо.
IF гэж юу вэ?
Ерөнхийдөө бол хоол идэх цагаа л хязгаарлах юм. Хамгийн түгээмэл энэ төрлийн мацагууд нь болохоор
1. 16:8 буюу Өдрийн 24 цагийн 8-10 цагт нь хоол идээд үлдсэн 16 цагийн турш мацаг барих буюу ус, хар кофе, хар цай хэрэглэж болно.
2. 5:2 буюу 7 хоногийн 2 өдөр 500-600 калори идээд бусад өдрүүдээр нь хэвийн идэх.
3. Eat stop eat буюу 7 хоногт 1 өдөр юу ч идэхгүй байх.
Үр өгөөж
Монголчууд бид ярьдаг даа. Хэт орой битгий хоол ид тэгэхээр эд эрхтэн маань ажлаад унтаж амарч чадалгүй зүүдлээд байдаг гээд.
Бидний эд эрхтэн хоол боловсруулахын тулд их энерги бас нэлээн хэдэн цагийг зарцуулдаг гэж байгаа. Тэгээд бид өглөө сэрсэн цагаасаа эхлүүлээд орой унтах хүртлээ хоол идчих юм бол бидний бие зөвхөн идсэн хоолыг маань шингээхэд л бүх хүч энергээ зарцуулчихна гэсэн үг. Харин бид хооллох цагаа заагаад өгчих юм бол хоолоо шингээж дуусаад үлдсэн энергээ илүү хэрэгцээтэй зүйлд зарцуулж болно гэсэн үг.
Бидний тархинд өдөрт дунджаар 50,000 гаруй бодол орж ирдэг гэж байгаа. Тэрнээсээ ядаж өглөө юу идэх вэ ч юм уу эсвэл орой юу идэх вэ гэдэг бодлоо хасчихвал тархинд маань нэлээн их зай гарч хэрэгтэй зүйлдээ тархиа ажиллуухад тустай.
Олон удаа хоол идээд байхгүй болохоор бас турах гэж байгаа хүмүүст тустай гэсэн. Гэхдээ таргалж турахад амаар орж байгаа юм бүхний калори чухал болохоор аль болох эрүүл шим тэжээлтэй хоол хүнс идэх хэрэгтэй.
Миний туршлага
Урьд 2017 оны 4 сард 1 сар гаруй 8-17 цагийн хооронд хоол идэж бусад цагаар нь мацаг барьж байсан. Тэгэхэд бол дасгалтайгаа хослуулаад 70кг-аас 66кг болсон байх.
2017 оны 12-р сарын 13- наас хойш IF дахиад хийж эхэлсэн. Надад болохоор 16:8 төрөл нь бусдыгаа бодвол амьдралд хэрэгжүүлэхэд их ойрхон санагдсан. 11 юм уу 12 гэж эхний хоолоо идээд орой 19-20 цагийн хооронд хамгийн сүүлийн хоолоо иддэг. Энэ хугацаанд би ямар нэг хүнсний зүйлийг хориогүй. Гэхдээ аль болох шим тэжээлтэй хүнсний бүтээгдэхүүн 80%-д нь хэрэглэж 20%-д нь бол шоклад цагаан талх, элсэн чихэр гэх мэт зүйлсийг хааяа хэрэглэх үе гарч ирэлгүй яахав .Бусад цагаар нь бол ус уудаг.
Их хэвэмтгий надад бол их тохирч байгаа. Эхний хэдэн хоног бол хоол бодогдож байсан боловч сүүл рүүгээ өглөө босоод юу идэх вэ гэж бодож байснаас амар санагдсан. Өдөрт хоёр хоол идээд л дундуур нь нэг хөнгөн зүйл идээд явж байгаа.
Ямартаа ч энэ хоололтоо би ойрын хугацаанд зогсооё гэж бодохгүй байгаа. Яг одоогийн байдлаар миний амьдралын хэв маягт зохицож, хялбарчилж байгаа болохоор.
Энэ бол хоолны дэглэм биш шүү. Надад бол хооллолтоо эмх цэгцэнд оруулах нэг арга шиг л санагдсан.
Хэрвээ таны амьдралын хэв маягт бас тохирох юм шиг санагдаж байвал өөрийнхөө боломжит цагаар бас тааруулаад туршаад үзээрэй.

хэрэгтэй зөвлөгөө байна, баярлалаа
SvaraRadera