Овьёосны Smoothie

Өглөөний цай - Овьёосны Smoothie

Сүүлийн үед идэх дуртай болоод байгаа амархан мөртлөө өег бас амттай.

Орц:
- 50г овьёос усанд дэвтээсэн
- 1 киви
- 1/2 жүрж жимсний шүүс
- 100г хан боргоцой
- 20г хулууны үр / наранцэцгийн үр

Хийх арга: Зөөлөрсөн овьёос арилгаж цэвэрлэсэн жимс болон хулууны үртэйгээ хамт blender-т хийгээд 10 секунд орчим ажиллууд л болно доо. Зажлууртай байх хэмжээнд хүртэл нь.

Жирийн smoothie шиг уухгүйгээр хамгийн гол нь халбагадаж идэх хэрэгтэй шүү. Тэгснээрээ тархинд юм идэж байна гэсэн дохиог өгч байгаа юм.

Ойролцоогоор 430 кал 
 Уураг       - 14г
 Тос           - 13г
 Нүүрс ус - 64г

Хуурай уураг хэрэглэдэг бол бас нэмж хийж болно.

Туршаад үзээрэй.

Мига





Kommentarer

Populära inlägg i den här bloggen

Хуримтлал

What to Buy from Mongolia?

Intermittent Fasting-Түр Мацаг барих