Сүүлийн үед их яригдах болсон IF-Intermittent Fasting, монголоор орчуулбал Түр/Тасалданги мацагийн талаар бичье гэж бодлоо. IF гэж юу вэ? Ерөнхийдөө бол хоол идэх цагаа л хязгаарлах юм. Хамгийн түгээмэл энэ төрлийн мацагууд нь болохоор 1. 16:8 буюу Өдрийн 24 цагийн 8-10 цагт нь хоол идээд үлдсэн 16 цагийн турш мацаг барих буюу ус, хар кофе, хар цай хэрэглэж болно. 2. 5:2 буюу 7 хоногийн 2 өдөр 500-600 калори идээд бусад өдрүүдээр нь хэвийн идэх. 3. Eat stop eat буюу 7 хоногт 1 өдөр юу ч идэхгүй байх. Үр өгөөж Монголчууд бид ярьдаг даа. Хэт орой битгий хоол ид тэгэхээр эд эрхтэн маань ажлаад унтаж амарч чадалгүй зүүдлээд байдаг гээд. Бидний эд эрхтэн хоол боловсруулахын тулд их энерги бас нэлээн хэдэн цагийг зарцуулдаг гэж байгаа. Тэгээд бид өглөө сэрсэн цагаасаа эхлүүлээд орой унтах хүртлээ хоол идчих юм бол бидний бие зөвхөн идсэн хоолыг маань шингээхэд л бүх хүч энергээ зарцуулчихна гэсэн үг. Харин бид хооллох цагаа заагаад өгчих юм бол хоолоо шингээж дуусаад үлдсэн эне...
Kommentarer
Skicka en kommentar