Inlägg

Visar inlägg från januari, 2018

HOME WORKOUT 3

Bild
Сайн уу бүгдээрээ, Энэ удаад сандал, ширээ, буйдан гэх мэт өндөрлөг тавилга ашиглан хийж болох дасгал орууллаа. Хувилбар 1 - Хялбар Хувилбар 2 - Хүнд Бүх дасгалуудаа доод тал нь 10 удаа эсвэл цутартлаа 4 тойргоор хийгээрэй. Хувилбар 1/2 дасгалуудыг хооронд нь солибоод бас хийж үзээрэй. Амжилт

Intermittent Fasting-Түр Мацаг барих

Сүүлийн үед их яригдах болсон IF-Intermittent Fasting, монголоор орчуулбал Түр/Тасалданги мацагийн талаар бичье гэж бодлоо. IF гэж юу вэ? Ерөнхийдөө бол хоол идэх цагаа л хязгаарлах юм. Хамгийн түгээмэл энэ төрлийн мацагууд нь болохоор 1. 16:8 буюу Өдрийн 24 цагийн 8-10 цагт нь хоол идээд үлдсэн 16 цагийн турш мацаг барих буюу ус, хар кофе, хар цай хэрэглэж болно. 2. 5:2 буюу 7 хоногийн 2 өдөр 500-600 калори идээд бусад өдрүүдээр нь хэвийн идэх. 3. Eat stop eat буюу 7 хоногт 1 өдөр юу ч идэхгүй байх. Үр өгөөж Монголчууд бид ярьдаг даа. Хэт орой битгий хоол ид тэгэхээр эд эрхтэн маань ажлаад унтаж амарч чадалгүй зүүдлээд байдаг гээд. Бидний эд эрхтэн хоол боловсруулахын тулд их энерги бас нэлээн хэдэн цагийг зарцуулдаг гэж байгаа. Тэгээд бид өглөө сэрсэн цагаасаа эхлүүлээд орой унтах хүртлээ хоол идчих юм бол бидний бие зөвхөн идсэн хоолыг маань шингээхэд л бүх хүч энергээ зарцуулчихна гэсэн үг. Харин бид хооллох цагаа заагаад өгчих юм бол хоолоо шингээж дуусаад үлдсэн эне...

Гэртээ хийж болох дасгал 2

Bild
Өмнөхийн адилаар хялбар хүнд гэсэн хоёр хувилбараар орууллаа. Өнөөдөр өглөө дасгалаа оруулахын тулд эрт босоод нэмээд бас бэлтгэлээ хийчихлээ.  Дасгал амархан санагдаж байвал өөрийгөө сориод хүндрүүлж хийгээрэй. Биеэс чинь их хүч энерги шаардах тусам илүү хөлс гарч, их калори шатаадаг шүү. Хувилбар 1 - Хялбар Хувилбар 2 - Хүнд Бүх дасгалуудаа 20 удаа хийгээд 30 сек амраад 4 удаа нийтдээ давтаарай. Дасгал хийж байхдаа бас бичлэг хийгээд дараа нь өөрийгөө үзэхээр өөрийнхөө алдааг бас олж харж чаддаг шүү.

Нурууны дасгалаас санаа аваарай

Bild
Нурууны дасгал хийснээр зөв цэх биеэ авч явахад сурах юм байналээ. Би багадаа үеийнхнээсээ их өндөр байсан болохоор ичээд бөгтийдаг байснаасаа болоод ер нь унжийсан л явдаг. Тэрийгээ засах гээд л суралцаж байна  Санаа авах дасгал байвал хийгээрэй.  Face pull lateral deltoid Straigth arm lat pulldown Assisted pull up Seated cable row Mига

Гэртээ хийж болох бүх биеийн дасгал

Bild
Дасгал хөдөлгөөн хиймээр байдаг, өөхний хэмжээгээ багасгамаар байдаг, хувцасны шүүгээнд таарахаа байсан хувцаснуудаа өмсмөөр байдаг гэтэл нэг л болж өгөхгүй. Нэг л юм дутагдаад. Ёоганы гудас байвал ёога хийчихгээд, жимийн карттай бол жимд явчихгээд, гүйлтийн пүүзтэй бол гүйчихгээд л байна уу. Тэр бүгд чинь дөнгөж эхлэж байгаа хүнд шалтаг болохоос зайлшгүй шаардлагатай бүрдүүлэх материал биш шүү.  Тийм болохоор зүгээр л хийж эхлээрэй.  Харин хэвшил болоод 7 хоногт гурваас дээш цагийг зарцуулдаг болоод ирэхээр нь өөрийн эрүүл мэндэдээ цаг гаргадаг болсондоо шагнал болгож хэрэгтэй хэрэгслүүдээ авч өгөөрэй.  Хувилбар 1 - Хялбар Burpees ×10 Arm leg raise ×10 Sidewalk with squat ×10 Plank  10 сек Хувилбар 2 - Хүнд Banded sidewalk w/jumping.s ×10 Arm/leg raise ×10 Burpees ×10 Up downs  10 10 удаа хийгээд  Заавар: Тойрог 1- 10 удаа Тойрог 2- 9 удаа Тойрог 3-8 .....  Тойрог 10- 1 удаа дасга...

Хөлний өдөр

Bild
Сайн уу бүгдээрээ! Ойрдооо зав гайгүй байгаа учир долоо хоногтоо ойролцоогоор 5 цагийг төмөр өргөхөд 2 цагийг HIIT* ангид явахад зарцуулаад байгаа. Долоо хоногт 2 удаа хөл 2 удаа нурууны дасгал 1 удаа мөр болон гарны дасгалууд хийдэг. Бүх дасгалыг хийж байхад гэдэсний булчин ажиллаж байдаг учраас гэдэсний дасгалд цаг гаргаж хийдэггүй. Өчигдөр 1 цаг орчим хөлний дасгал хийсэн. Өөрсдийнхөөө өргөх жингээ тааруулаад 1 дасгалаа 3 оролтоор 6-10 удаа хийгээрэй. Lunges 3x8 40кг Deadlift 4x15 40кг Front squat 3x6 40кг Удахгүй дасгал хийхийн өмнө хэрхэн биеэ халааж мөн хийснийхээ дараа хэрхэн хөргөдөг талаар оруулнаа. Мига

Овьёосны Smoothie

Bild
Өглөөний цай -  Овьёосны Smoothie Сүүлийн үед идэх дуртай болоод байгаа амархан мөртлөө өег бас амттай. Орц: - 50г овьёос усанд дэвтээсэн - 1 киви - 1/2 жүрж жимсний шүүс - 100г хан боргоцой - 20г хулууны үр / наранцэцгийн үр Хийх арга: Зөөлөрсөн овьёос арилгаж цэвэрлэсэн жимс болон хулууны үртэйгээ хамт blender-т хийгээд 10 секунд орчим ажиллууд л болно доо. Зажлууртай байх хэмжээнд хүртэл нь. Жирийн smoothie шиг уухгүйгээр хамгийн гол нь халбагадаж идэх хэрэгтэй шүү. Тэгснээрээ тархинд юм идэж байна гэсэн дохиог өгч байгаа юм. Ойролцоогоор 430 кал   Уураг       - 14г  Тос           - 13г  Нүүрс ус - 64г Хуурай уураг хэрэглэдэг бол бас нэмж хийж болно. Туршаад үзээрэй. Мига

Хуримтлал

Bild
Шинэ оны шинэ өдрийн мэнд! Хамгийн эхнийхээ блогийнхоо бичлэгээр та нартаа хуримтлалтай болох жилийн сорилтонд урьж байна. Мөнгө цуглуулж байгаад үрчихээд, хуримтлалтай болмоор байдаг яг яаж хэвшил болгох учраа олохгүй эсвэл орлогын 10%-иа хадгалж эхлэхэд арай л чанга эсвэл эхлэхэд бэрх байгаа хүмүүстээ доорхи аргаар өөртөө шаардлага тавиад хэвшил болгоод үзэхийг хүсч байна. Жилийн нийт 52 долоо хоногийн турш долоо хоног бүр хадгалж буй мөнгөнийхөө дүнг ₮500/5kr-оор нэмнэ. Яг энэ маягаар хадгалах юм бол 2019 он гарахад та ₮715,000/7150kr-той болох юм. Сайн зуршил өөртөө суулгах боломжийн арга гэж бодсон учраас хуваалцаж байна. Мига   Update: 2018 оны 1р сарын 1 ээс эхлээд бид нар хадгаламжийг 12 сарын 31н гэхэд өөрсдийнхөө ЗУРШИЛ болгохоор хичээж байгаа бизээ. Харин 1 с хоцорсон хүсүүст цориулаад 4с сараас эхлээд гүйцэж авах боломжтой болсон шүү.  Дуслаг хураавал далай